| | USD/MNT 0₮
Өнгөрсөн долоо хоногт Австралийн нийслэл Сидней хотод албан ёсны айлчлал хийсэн УИХ-ын гишүүд мөрийтэй тоглоом тоглосон гэх дуулиан шуугиан намжаагүй байна.
Казино тоглосон гэх гишүүд өчигдөр өөр өөрсдийн гэсэн тайлбараа хийж, биеэ өмөөрсөн байгаа. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ямар нэгэн тайлбар хийгээгүй юм.
АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Бид казино тоглоогүй. Сонирхож, судлах маягаар орсон. Манай Д.Лүндээжанцан гишүүнд казино тоглох ямар мөнгө байх вэ дээ” гэсэн тайлбарыг хийсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тийм ядуу гишүүн үү. Түүний ХОМ-ийг харахад жилийн нийт орлого нь 55 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого 38 сая төгрөгтэй. Нийтийн орон сууц нэг, Зуслангийн байшин нэг, өвөлжөө, хаваржаа, хүлэмж гурав, мал аж ахуй гэхэд адуу найм, 0,07 га газар эзэмшдэг. Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нь 160 сая төгрөг, хадгаламж /дотоод дахь данс/ 170 сая төгрөг, хөрөнгө оруулалт "Шихихутуг" Их сургууль байна.
Ийм өв хөрөнгө, хадгаламжтай хүн казино тоглоход мөнгөгүй байна гэж байхгүй юм. Гишүүд “Бид тоглоогүй. Казино байгуулах тухай хуулийн хүрээнд казино гэж ямар юм байдгийг сонирхож судлаж үзсэн” гэх тайлбарыг хийсэн. Гэвч тэдний тоглож байгаа гэх бичлэг, баримт бий удахгүй олон нийтийн сүлжээнд дэлгэнэ гэсэн мэдээлэл байна.
Д.Лүндээжанцан гишүүний ХОМ-ийг харахад жилийн нийт орлого нь 55 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого 38 сая төгрөгтэй. Нийтийн орон сууц нэг, Зуслангийн байшин нэг, өвөлжөө, хаваржаа, хүлэмж гурав, мал аж ахуй гэхэд адуу найм, 0,07 га газар эзэмшдэг. Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нь 160 сая төгрөг, хадгаламж /дотоод дахь данс/ 170 сая төгрөг, хөрөнгө оруулалт "Шихихутуг" Их сургууль байна.