| | USD/MNT 0₮

23 настай бүсгүй таксины жолоочид дээрэмдүүлж, хүчиндүүлсэн хэрэг гарчээ

Таксины жолоочид эд зүйлсээ дээрэмдүүлсэн ноцтой хэргүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрөгч амралтын өдрүүдэд БЗД-т XI хорооны нутаг дэвсгэрт 23 настай бүсгүй таксины жолоочид дээрэмдүүлж, хүчиндүүлсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 11 цаг 45 минутын орчимд "Товчооны гүүрний доор таксины жолооч намайг зодож, хүчирхийлж, эд зүйлийг минь дээрэмдлээ" гэх дуудлага мэдээллийг 23 настай иргэн Т БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст өгчээ.

Тус дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид түргэн шуурхай ажиллаж, маргааш нь буюу 20-ны өдөр тус гэмт хэргийг үйлдсэн нийслэлд оршин суух хаягтай 29 настай эрэгтэйг илрүүлжээ. Тухайн этгээд нь өөрийн тээврийн хэрэгсэлдээ биеэ хамгаалах чадваргүй 23 настай иргэн Т-г зодож танхайрч, 40 мянган төгрөг, гурван ширхэг гар утас дээрэмдсэн гэсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

23 настай бүсгүй таксины жолоочид дээрэмдүүлж, хүчиндүүлсэн хэрэг гарчээ
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.