| | USD/MNT 0₮

Ц.МАГАЛЖАВ:Э.ОЮУНБОЛДЫГ САР ШИНИЙН БАРИЛДААНД БАРИЛДУУЛАХГҮЙ

Өнгөрсөн жилийн баяр наадмаар ес даван түрүүлж Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допингийн дөрвөн төрлийн бодис илэрсэн асуудал нийгэмд шуугиан тарьсаар байна.

Залуу аваргын хувьд цагаан сарын барилдаанд барилдана хэмээн бэлтгэлдээ гарсан байгаа юм байна. Харин цолыг нь хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасч, давсан давааг нь хүчингүй болгуулахаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Ерөнхийлөгчид саналаа хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу гаргаагүй байгаа юм.

Харин залуу аварга Э.Оюунболдыг барилдах эрхтэй эсэхийг МҮБХ-ны дэд тэргүүн, Монгол Улсын заан Ц.Магалжаваас албан ёсны тодруулахад  тэрбээр “Э.Оюунболд барилдана гэж ярьсан байна билээ. Гэхдээ Баяр наадмыг зохион байгуулах хороо түүний барилдах эрхийг хоёр жилээр хассан шүү дээ. Энэ дүрмээ дагана” гэлээ.

МҮБХ-ны дэд тэргүүн, Монгол Улсын заан Ц.Магалжаваас албан ёсны тодруулахад тэрбээр “Э.Оюунболд барилдана гэж ярьсан байна билээ. Гэхдээ Баяр наадмыг зохион байгуулах хороо түүний барилдах эрхийг хоёр жилээр хассан шүү дээ. Энэ дүрмээ дагана” гэлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.