| | USD/MNT 0₮

СТАТИСТИК: Үхрийн мах 150-400, хонины мах 280-470 төгрөгөөр буурчээ

Нийслэлийн статистикийн газраас энэ долоо хоногт өргөн хэрэглээний хүнсний барааны үнийн танилцуулгыг гаргажээ.

Махны дундаж үнэ:                     

Энэ сарын III долоо хоногт үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 16431 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 14120 төгрөгийн үнэ ханштай байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Үхрийн ястай махны үнэ 400 (2.8%) төгрөгөөр,  үхрийн цул махны 154 (0.9%) төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хар хорин” зах хамгийн хямд буюу 11000 төгрөг, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 17800 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 474 (4.0%) төгрөгөөр, хонины цул махны үнэ 282 (2.3%) төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний зах, “Хар хорин” Худалдааны төвд хамгийн хямд буюу 9000 төгрөгөөр, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15800 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ:

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1600-1900 төгрөг, 1-р зэргийнх 1320-1700 төгрөг, 2-р зэргийнх 970-1300 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1580-1800 төгрөг, 1-р зэргийн гурил 1400-1500 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1600-1800 төгрөгийн үнэтэй байна.   “Бөмбөгөр” захад талхыг хамгийн хямд буюу 1600 төгрөгөөр, харин “Их наяд” худалдааны төв, “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнээр буюу 1800 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ:

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 26.8 хувиар буурч 1650 төгрөгөөр, монгол лууван 13.1 хувиар буурч 3474 төгрөгөөр, байцаа 16.8 хувиар буурч 1844 төгрөгөөр, Хүрэн манжин 6.1 хувиар буурч 4199 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

 

Эдийн засаг

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.