| | USD/MNT 0₮

Хувийн сургуулиуд сургалтын төлбөрөө нэмсэн нь өрхийн ЭДИЙН ЗАСАГ-т “ТОМ ДАРАМТ” үүсгэж байна

Хувийн сургуулиуд сургалтын төлбөрөө нэмсэн нь өрхийн ЭДИЙН ЗАСАГ-т “ТОМ ДАРАМТ” үүсгэж байна

Өдөр ирэх бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. Засгийн газрын зүгээс үнэ тогтворжуулах арга хэмжээ авч, үнийн өсөлийг зохих хэмжээнд нь барьна гэж мэдээлдэг боловч хэрэгжихгүй байгаа юм. Харин цаашид улам нэмэгдэх хандлагатай байгааг эдийн засагчид онцолдог.

Наймдугаар сар гарч хичээлийн шинэ жил бэлтгэл ажил эхэлсэнтэй холбоотой үнийн өсөлтүүд айл өрхийн санхүүд дарамт учруулж байна.

Үнийн өсөлттэй холбоотойгоор өрхийн бодит орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.8% буурчээ. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үзүүлэлттэй байгаа ч иргэдийн тогтмол авдаг цалин нэмэгдээгүй хэвээр байна.

Үнийн өсөлттэй холбоотойгоор 2022 оны хичээлийн шинэ жилд Ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын төлбөрөө нэмжээ. Энэ дагуу хувийн сургуулиудын төлбөр хэд болж нэмэгдсэнийг сурвалжиллаа.

Сургуулиудын нэр

2021 оны сургалтын төлбөр

2022 оны сургалтын төлбөр

Өссөн, буурсан

1.    Global international school of Mongolia

10 сая төгрөг

10 сая төгрөг

Сургалтын төлбөр нэмэгдээгүй

2.    Хобби сургууль

 

8.5 сая  төгрөг

15 сая төгрөг

+6.5

3.    Орчлон дунд сургууль

18 сая төгрөг

20-23 сая төгрөг

+2-5

4.    Жаргалан сургууль

3.5 сая төгрөг

4.5 сая төгрөг

+1

5.    Сант сургууль

7 сая төгрөг

9 сая төгрөг

+2

6.    Шинэ Монгол Харүмафүжи сургууль

4.7-4.9 сая төгрөг

5-6.9 сая төгрөг

+2 сая хүртлэх төгрөгөөр

7.    Олонлог сургууль

6.5 сая төгрөг

7.1 сая төгрөг

+600 мянган төгрөгөөр

8.    Гёте сургууль

5.8-6.8 сая төгрөг

7.5-8.5 сая төгрөг

+1.7 сая

9.    Элит олон улсын дунд сургууль

11.9 сая төгрөг

13.5-14.5 сая төгрөг

+2.6 сая

10. The English school of Mongolia

11 сая  төгрөг

15-15.6 сая төгрөг

+4-4.6 сая төгрөгөөр

Энэ хичээлийн жилд хувийн сургуулиудын төлбөр 2.6-6.5 сая төгрөгөөр нэмэгджээ. Айл өрхүүдийн тогтмол орлого нэмэгдээгүй байхад урсгал зардалуудад зарцуулагдах мөнгөн дүн нэмэгдсэн нь иргэдэд санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгээд байна.

Н.Намуун

Эдийн засаг

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.