| | USD/MNT 0₮

Дулааны шугам сүлжээний худгаас эмэгтэй хүний цогцос олджээ

Дулааны шугам сүлжээний худгаас эмэгтэй хүний цогцос олджээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Ус сувгийн удирдах газрын авто бааз”-ын урд талд дулааны шугам сүлжээний худаг дотор хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс Шуурхай удирдлагын төвд энэ сарын 20-ны өдрийн 19.46 цагт хүлээн авчээ. Ингээд тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 10.5 км замыг туулан 20:19 цагт очиж, нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эмэгтэй хүний цогцсыг гаргаж, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Дулааны шугам сүлжээний худгаас эмэгтэй хүний цогцос олджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.