| | USD/MNT 0₮

Л.Энх-Амгалан:Сурагчдыг дүрэмт хувцас заавал өмс гэж шаардахгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл өгсөн ба хичээлийн шинэ жилтэй холбогдуулан салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "дүрэмт хувцасны тухайд гэвэл эцэг эхчүүдийн өөрсдийн сонголт. Сурагчдыг шинэ дүрэмт хувцас өмс гэсэн шаардлага тавихгүй. Заавал нэг компанийн хийсэн дүрэмт хувцас өмс гэж шаарддагийн тухайд бид ямар нэг зохицуулалт хийдэггүй. Үндэсний таван оёдлын үйлдвэр буюу хувийн хэвшилийн зохицуулалттай байдаг учир төр үүнд оролцох боломжгүй. Үүн дээр тендер гэсэн ойлголт байхгүй. Иргэд, ЖДҮ-ийнхэн нийлж сум орон нутгийнхаа дүрэмт хувцсыг оёх бүрэн боломжтой" гэсэн хариулт өгчээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (17)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.