| | USD/MNT 0₮

НЭГ ГЭРТ БАЙСАН ТАВАН ХҮҮХЭД УГААРТЖЭЭ

Угаарын хийн дуудлага тасралтгүй бүртгэгдсээр байна. Өнгөрсөн шөнө Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон нийт долоон өрхийн 18 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авчээ. Эдгээр иргэний зургаа нь насанд хүрэгч бол 12 нь хүүхэд байгаа юм.

Хамгийн ноцтой нь нэг гэрт байсан таван хүүхэд угаартсан байна. Тодруулбал, БЗД-ийн 17 дугаар хороонд угаартсан хүүхэд байна гэх дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу Шуурхай удирдлагын бүрэлдэхүүн очиж шалгахад тус тоотод суух 3-12 настай таван хүүхэд өвлийн сууцанд сайжруулсан түлш түлээд угаартсан байжээ. Хүүхдүүд ЭХЭМҮТ-д хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн байна.

Угаарын хийн дуудлага тасралтгүй бүртгэгдсээр байна. Өнгөрсөн шөнө Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон нийт долоон өрхийн 18 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авчээ. Эдгээр иргэний зургаа нь насанд хүрэгч бол 12 нь хүүхэд байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.