| | USD/MNT 0₮
Сүүлийн үед уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой янз бүрийн мэдээлэл их гарах болов. Хэдхэн хоногийн өмнө томоохон агуулахад нь хулгай орсон гэх. Мөн хууль бус тендер, шахааны бизнес газар авч гаарсан. Түүнчлэн Санхүү хариуцсан захирал Д.Үүрийнтуяатай холбоотой авлига, албан тушаалын асуудал, “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа нь автын ноцтой осол гаргасан гээд энэ үйлдвэрийн удирдлагууд мордохын хазгай болжээ.
Тус үйлдвэрээс зарласан томоохон тендерүүдийг Хятадын том компанийн нэрийг барьсан хэсэг нөхдүүд авдаг болсон гэх яриа гарсан. Үүний цаана хилийн гаднах авлига байж магадгүй гэсэн хардлага үүсч АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан шалгалт хийсэн байгаа юм.
Өнгөрсөн онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг улираан томилсон. Тэрбээр дөрвөн орлогч захиралтай ажиллахаар болсон.
Тодруулбал, Ерөнхий захирлын 1-р орлогч бөгөөд Ерөнхий инженерээр Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Энхбат нар томилогдсон билээ.
Ерөнхий захирал Х.Бадамсүрэн орлогч захирлуудаа томилохдоо “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байсан, ажил мэргэжилдээ туршлагажсан, хамт олондоо төдийгүй салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг сонгон, багаа бүрдүүлсэн гэдэг. Тэгвэл түүний итгэл найдвар болсон захирлуудын зарим нэг нь өнөөдөр хууль бус асуудалд орооцолдож, авлига албан тушаалын хэрэгт шалгагдаж байна гэсэн мэдээлэл байна.
Тодруулбал, "Сод Монгол групп" ХХК-ийн ШТС-ын эрхлэгч Д.Үүрийнтуяа гэгч ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн Санхүү хариуцсан захирал даруйдаа "Сод Монгол групп" ХХК-тайгаа 85.9 тэрбум төгрөгийн үнэтэй шатахуун шууд худалдан авах гэрээ хийжээ. Нэг литр шатахуунаа 2320 төгрөгөөр буюу ойролцоогоор зах зээлийн үнээс 500 төгрөгөөр илүү шахсан гэх баримттай мэдээлэл байна.
Ийм мэдээлэлдээ өнөөдөр тэрбээр тайлбар хийгээгүй, хэвлэлийнхнийг очихоор ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан байгаа юм. Тэр ч бүү хэвлэл үйлдвэрийн ажилчдадаа гадагшаа ямар нэгэн мэдээлэл задруулахгүй байх, олон нийтийн сүлжээ ашиглахгүй байх зэргээр хатуу лүндэн буулгасан сурагтай байна.
Тэгвэл Доржсүрэнгийн Үүрийнтуяа гэгч хэн бэ. Ажлын туршлага болоод ажилласан байдлыг нь үзвэл тэрбээр 1982 онд Төв аймгийн Лүн сумд төрсөн. Өдгөө нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг.
Боловсрол, мэргэжил:
2003 онд Хөдөө, аж ахуйн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй,
2009 онд Удирдлагын академийг удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгсөж,
2007 онд Хөдөө, аж ахуйн их сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
2013 оноос мөн сургуулийн докторантурт суралцаж байгаа. Мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх.
Мэргэжил дээшлүүлэлт:
2005 онд Сангийн яамны санхүүгийн тайлагналын олон улсын стандарт,
2005, 2006 онд Дэлхийн банкны “Төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг чадавхжуулах” төсөлд улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт,
2017 онд Компанийн засаглалын,
2018 онд Австрали Улсын Сидней хотод нягтлан бодох бүртгэлийн сургалтад тус тус хамрагдан мэргэжил дээшлүүлсэн.
Ажлын туршлага:
2003-2013 онд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт санхүүгийн хяналтын улсын байцаагч, улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга,
2013 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт улсын ахлах байцаагч,
2014-2016 “Сод монгол групп” ХХК-д Орхон салбарын дарга, группийн худалдаа эрхэлсэн дэд захирал,
2017 оноос Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад,
2019 оны 04 сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор томилогджээ.
Ийнхүү томилогдсон даруйдаа өөрийнхөө ажиллаж байсан “Сод монгол” ХХК-даа өндөр үнээр шатахуун шахаж, албаны эрх мэдлээ ашигласан түүнийг АТГ болон холбогдох байгууллагаас шалгах нь зүйтэй болов уу. Үнэнийг мэдээлэх, мэдэх эрхтэй хэвлэлийнхнийг очихоор мөнгө амладаг, гэрээ хийе гэж өөрсдийгөө өмөөрсөн, хамгаалдаг байдлаа хэзээ болих вэ.
Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нь үйлдвэрт үүрлэсэн шахааны бизнесээ зогсоож чадахгүй байна гэж үү. Шантаажчин, авлигачин нар үйлдвэрт “үүрлэж” өөрсдөдөө болон өөрийнхөө хамаарал бүхий танил талынхаа компани, аж ахуйн нэгжүүдийг тендер нэрийдлээр хор найруулан шалгаруулж, өөрсдөдөө ашигтай боломжтойгоор ажиллаж, бусдад боломжгүй байдлыг үүсгэж байгаа энэ шударга бус үйдлийг хэзээ таслан зогсоох вэ.
"Сод Монгол групп" ХХК-ийн ШТС-ын эрхлэгч Д.Үүрийнтуяа гэгч ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн Санхүү хариуцсан захирал даруйдаа "Сод Монгол групп" ХХК-тайгаа 85.9 тэрбум төгрөгийн үнэтэй шатахуун шууд худалдан авах гэрээ хийжээ. Нэг литр шатахуунаа 2320 төгрөгөөр буюу ойролцоогоор зах зээлийн үнээс 500 төгрөгөөр илүү шахсан гэх баримттай мэдээлэл байна.