| | USD/MNT 0₮

Үндсэн хуулийн цэц МАН-ын байгууллага болсон гэдгээ дахин нотолж, гишүүдийг давхар дээлтэй байхыг хүлээн зөвшөөрөв

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нарын гишүүд өнгөрсөн 11 дүгээр сард "Давхар дээл"-тэй холбоотой гаргасан гомдлыг ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар өчигдөр хянан хэлэлцэв. Хуралдаанд цэцийн бүх гишүүд оролцсон бөгөөд "Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүн байж болно" гэсэн шинэчилсэн заалт нь хууль зөрчсөн гэж дүгнэжээ. Тодруулбал, цаашид Ерөнхий сайд танхимдаа хэнийг хэрхэн томилж ажлуулах нь УИХ-д хамаагүй хэмээн шийдсэн. 

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрийг харвал, Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2022.8.15/ их суудлын хуралдаанаар  Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар дахин хянан хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал, Нэгдүгээр зүйлийн 2, Хорин есдүгээр зүйлийн  1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй байх тул хүчингүй болгож 02 дугаар тогтоол гаргасан байна.  Мөн Монгол Улсын Үндсэн хуульд үүнээс өмнө оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийг хянан шийдвэрлэсэн хоорондоо зөрчилтэй Үндсэн хуулийн цэцийн өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгожээ.

Ийнхүү ҮХЦ хуулийн биш хувийн тэр тусмаа МАН-ын захиалгатай байгууллага болсон гэдгээ ийнхүү дахин нотолж харууллаа. Нөгөөтэйгүүр наймдугаар сарын улс төр халуухан эхэлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаасаа УИХ-ын гишүүн биш сайд нараа явуулах боломж бүрдэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн давхар дээлтэй байж болно гэдгийг цэц хүлээн зөвшөөрч, гишүүдэд боломж олгож зарим нь сайд болно хэмээн сэрүүнээрээ зүүдэлсэн явж байгаа сурагтай. Тухайлбал, Зам тээврийн сайд, Соёлын сайд, Эрүүл мэндийн сайд нар чөлөөлөгдөх нь тодорхой болов. Харин УИХ-ын гишүүдийн дунд сайдын суудалд санаархаж, дотроо зодолдож эхэлсэн бололтой. Гэхдээ хэнийг нь сайд болгох эрх нь Ерөнхий сайдын мэдэлд бүрэн бий. 

Мөн удахгүй Намрын ээлжит бус чуулганыг хуралдуулж, ҮХНӨ-ийг хэлэлцэж, сайдгүй байгаа хоёр яамны сайдыг томилж, халаа сэлгээ томилгоо хийхээр болжээ. 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.