| | USD/MNT 0₮

Жолооч Б.Батхуяг:Төрийн машин нэртэй 30 тэрэг өдөр болгон тээвэрт явж жирийн жолооч сардаа 1 удаа ч явж чадахгүй байна

Ачаа барааны үнийн хөөрөгдөл Чингэлэг тээврээс болж өсч байна. Задгай тээвэрлэлт явахгүйгээс болж 5000 гаруй жолооч нар ажилгүй удаж байгаа талаар өнөөдөр төв талбайд жолооч нарын төлөөлөл мэдээлэл хийж Засгийн газар болон Зам тээврийн сайд Л.Халтарт шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдэгдлээ. Шаардлагын хариуг 24 цагийн дотор өгөхгүй бол тэд том тэргээ авчирч тэмцлийн хатуу хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдсэн юм.

Замын-Үүдэд тээвэрт явдаг жолооч Б.Батхуяг "Банкны зээлтэй өр ширтэй, аргаа барсан жолооч нарыг яаж ар гэрээ тэжээж ав гэж бодож байгаа юм бэ. Одоо сургууль цэцэрлэг орох гэж байна банкны зээлтэй хүмүүс яах вэ.

Төр ард иргэдээ хохироож байна. Хамгийн тэнэг хүн ч ойлгох асуудал нэг нэг чингэлэг дээр багтах ачааг чингэлэг тээврээр 3 хувааж оруулж ирж байгаад асуудал байна. Гурав дахин нэмэгдэж байна үүний хэрээр тээврийн үнэ хөлс нэмэгдэх нь тодорхой. Ийм болохоор бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдэх нь ойлгомжтой. Замын-Үүдээс бид нар ачаа тээвэр оруулж ирж байгаа ч тэндээс тээврээ авч орон нутаг руугаа салбарлаж явж байгаа болохоор энэ асуудал Монголын бүх тээвэрчдэд хамаатай. 

Жолооч нар нэгдээд нэгдсэн нэг холбоотой болж тэмцье гэж шийдлээ. Жолооч нарыг төр засгийн гаргасан шийдвэр хохироож, өөрсдөө ашиг олж байна. Өнөөдрийн байдлаар ажлын байргүй болсон 5000 гаруй жолооч Замын-Үүдэд машинаа тавьчихсан ажилгүй зогсож байна. Миний хувьд гэхэд өнгөрсөн оны наймдугаар сард машинаа оруулаад нам зогссон. Аргаа бараад хотод таксинд явж байна. Түгжрээнд түгжрээ үүсгээд явж байна. Бүх л тээвэрчдийг хохироож байна.

Төрийн машин өдөрт 1 яваад 700 мянгаар ачаа бараа зөөдөг бол ард иргэдийг сард 1 явуулдаг болов. Яахаараа төрийн машин өдөрт 1 явж жирийн жолооч нар сард 1 удаа явж байх жишээтэй. Төрийн машин нэртэй 30 машин өдөр болгон явж байгаа. Тэднийг би хардах эрхтэй. Төрийн машин нэртэй 30 машин хилийн цэргийн номер авчихаад яваад байна. Төр баяжаад ард иргэд хоосрох ёстой юмбэ" гэлээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.