| | USD/MNT 0₮

УЛСЫН АВАРГА Э.ОЮУНБОЛД ШАНТААЖЧИН БОЛСОН УУ

Сэргээшийн асуудалд холбогдсон байгаа Улсын аварга Э.Оюунболд цагаан сарын барилдаанд зодоглоно гэдгээ мэдэгдсэн байгаа билээ.

Түүний сэргээш хэрэглэсэн гэх асуудалтай холбоотойгоор Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хорооноос шинэ аваргын цолыг хурааж, наадамд түрүүлсэн амжилтыг хүчингүй болгох тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн барьсан ч төрийн тэргүүн одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа юм.

Хуулийн дагуу цол хураах, хариуцлага тооцох эцсийн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл чимээгүй байна.

Харин энэ асуудалд ЕТГ-ын дарга З.Энхболд өчигдөр тайлбар өгөхдөө “Э.Оюунболд “Намайг допингоор унагаах зорилготой хүмүүс байгаа” гээд АТГ-т гомдол гаргаад яваад байгаа. Хуулийн байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад бид нар цол хурааж болохгүй. Өмнө нь цол хураалгасан хүмүүс шүүхдэж байгаад хүчингүй болгосон зарлигийг буцааж хүчингүй болгож байсан. Тиймээс хуулийн байгууллагын эцсийн хариуг хүлээзнэсэн байдалтай байна.

Допинг хэрэглэсэн эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газар тогтоохгүй. Үнэнээсээ хэрэглэсэн байна гэсэн бичиг ирвэл зарлиг гаргана. Цагаан сарын барилдаанд барилдах эсэхийг нь МҮБХ мэднэ. Э.Оюунболдыг барилдуул, барилдуулахгүй гэдгийг Ерөнхийлөгч хэлэх боломжгүй” гэв.

Харин Э.Оюунболд барилдуулахгүй бол допин хэрэглэсэн бөхчүүдийг нэр устай нь холбогдох газруудад нь мэдэгдэнэ хэмээн бусдыг шантаажилж яваа сурагтай. Тиймээс түүнийг барилдах эрхийг нь нээж өгч, хэл ам гаргуулахгүй сар шинэ болон заалны барилдаануудад барилдах эрхийг нь өгсөн гэх албан бус мэдээлэл ч гараад байна.

Сэргээшийн асуудалд холбогдсон байгаа Улсын аварга Э.Оюунболд цагаан сарын барилдаанд зодоглоно гэдгээ мэдэгдсэн байгаа билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.