| | USD/MNT 0₮
Ерөнхий консул асан Э.Мөнх-Очир Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр томилогджээ.
Э.Мөнх-Очир нь Төр нийгмийн зүтгэлтэн Л.Энэбиш агсны хүү бөгөөд 2008-оны УИХ-ын сонгуульд МАН-аас Булган аймагт нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан удаатай.
Тэрбээр:
2002 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга
2003-2004 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Аялал жуулчлалын хэлтсийн дарга
2004-2007 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга
2007-2008 онд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2013-2019 он Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Стамбул хотод суух Ерөнхий Консулаар ажиллаж байсан билээ.
Ийнхүү энэ удаад сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн зөвлөхөөр очсон эрх баригч намын анхны хүн нь Булган аймгийнх болж таарч байна.
Ерөнхий консул асан Э.Мөнх-Очир Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр томилогджээ.