| | USD/MNT 0₮
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тод каннам” эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах хагалгаанд орсон 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, хоёр эмчийн хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Ингэснээр Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 12 цагт товлосон байна.
Тэгвэл өнөөдөр хохирогч бүсгүйн ар гэрийхэн хэвлэлийхэнд хандлаа.
Хохирогчийн аав Д.Гүндсамбуу: Г.Одмаа бол эхнэр бид хоёрын аминаас минь үнэтэй ганц охин минь байсан юм аа. Бид охиноо алдаад есөн сарыг үдлээ. Гэсэн ч хэрэг одоог хүртэл шийдэгдэхгүй байна. Долоо хоногийн өмнө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр хэрэгт зөвхөн Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарыг л яллагдагчаар татсан болохыг мэдсэн. Үнэн хэрэгтээ эмнэлгийн удирдлагууд ч мөн адил хариуцлага хүлээх ёстой. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Д.Сарангэрэл нарт хандаж, хэргийн үнэн мөнийг олж өгөхийг хүсэж байна. Би худлаа зүйл гуйгаагүй. Охин минь ямар нэгэн суурь өвчингүй, цоо эрүүл нэгэн байсан. Хамгийн гол нь есөн сарын хугацаанд "Тод каннам" эмнэлгийнхэн бидэнд ганц ч удаа эмгэнэл илэрхийлээгүй, уучлалт гуйгаагүй. Харин ч уучлалт гуйх нь битгий хэл урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр эхнэр бид хоёр руу хараад инээж тохуурхсан. Ингэж байгаа нь "Бидний ард маш том хүн байгаа шүү" гэсэн зурасыг бидэнд өгч байгаа гэж ойлгосон. Үүнд маш их гомдолтой байна" хэмээн мэдэгдлээ.
ШУУД ҮЗЭХ:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тод каннам” эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах хагалгаанд орсон 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.