| | USD/MNT 0₮

С.Эрдэнэ: Казиног сонирхож ороод гарах асуудал байж л байдаг шүү дээ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар Австрали улсад казинод тоглосон гэх асуудал өнөөдөр шуугиан дагуулж байна. Энэ талаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мэдээлэхдээ "Одоогоор ямар ч асуудал тодорхой бус байна. Өглөө тодруулахад казиног сонирхож орсон, гэхдээ тоглоогүй гэж хариулсан. Ер нь ямар ч тохиолдолд казиног сонирхож ороод гарах асуудал байж л байдаг шүү дээ. УИХ-ын гишүүн хүн гадаад улсад зорчихдоо казинод орж болохгүй, зоогийн газарт хоол идэж болохгүй, үнэтэй зочид буудалд буудаллаж болохгүй гэсэн хууль байхгүй. Харин тоглосон бол асуудал өөрөөр яригдана. Хариуцлага хүлээлгэнэ" хэмээн онцоллоо.

ШУУД ҮЗЭХ: 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар Австрали улсад казинод тоглосон гэх асуудал өнөөдөр шуугиан дагуулж байна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.