| | USD/MNT 0₮

ЗАГВАРЫН ЕРТӨНЦӨД ХӨЛ ТАВЬСАН Ц.ОЮУНГЭРЭЛ

УИХ-ын гишүүн асан, 53 настай Ц.Оюунгэрэл загварын ертөнцөд хөл тавьж, загвар өмсч, үндэсний үйлдвэрлэлийнхээ нүүр царай нь болжээ.

Түүнийг улстөрч, зохиолч, “Жорлонгоо өөрчилье” төслийн санаачлагч гэдгээр нь олон нийт андахгүй.

Ц.Оюунгэрэлийн хувьд 1989 онд загварын тайзан дээр алхсанаас хойш 31 жилийн дараа шинэ имиж, шинэ дүр төрхөөрөө олныг гайхшируулаад байна. Тэрбээр “Олон жилийн дараа загвар өмсч байна. Загвар өмсөнө гэдэг чанга ажил юм билээ. 1988 онд Соёлмаа гуайн загварыг Мөрөнд өмсч байснаасаа хойш 31 жилийн дараа дахин загвар өмслөө” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ. Ийнхүү гишүүн асан Ц.Оюунгэрэл “Хүрээ коллекц”-ийн үндэсний хувцсаар гоёсон нь нас бол зүгээр л тоо гэдгийг харуулж чадав.  

УИХ-ын гишүүн асан, 53 настай Ц.Оюунгэрэл загварын ертөнцөд хөл тавьж, загвар өмсч, үндэсний үйлдвэрлэлийнхээ нүүр царай нь болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.