| | USD/MNT 0₮

“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа ноцтой авто тээврийн осол гаргажээ

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-ны өдөр 13.45 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сант сумын 2-р баг Орхон голын орчимд “Ланд круйзер” 200 маркийн автомашин Улаанбаатараас Эрдэнэт орох замдаа гүйцэж түрүүлэх үйлдэл хийж эсрэг урсгалаас эгнээндээ орохдоо гүйцэж түрүүлсэн машинаа мөргөж, эсрэг урсгалд чигээрээ явж байсан буруу талдаа жолооны хүрдтэй “Toyota Voltz” маркийн авто машиныг хүчтэй мөргөсөн ноцтой осол гарсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн билээ.

Улмаар мөргүүлсэн машины урд талын суудалд сууж явсан иргэн Г газар дээрээ нас барж, талийгчийн нөхөр нь буюу жолооч нь тархины хүнд гэмтэл авчээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр осол гаргасан “Ланд круйзер-200” маркийн автомашин “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн Улаанбаатар хотод унадаг машин бөгөөд тус машинд “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа нөхөр жолоочийн хамт гурвуулаа зорчиж явсан байна.

Тэд ослын дараа хүмүүсийг сандарч байх хооронд машиныхаа номерыг тайлж аваад машинаасаа огт гараагүй, осолдсон хүмүүст огт тусламж үзүүлээгүй, утсаар яриад суугаад байсан гэх гэрчүүдийн мэдээлэл байна.

Өөрөөр хэлбэл, талийгчийн нөхөр машиндаа хавчуулагдчихаад гарч чадахгүй хэдэнтээ ухаан алдаж сэргэхдээ “ирээд туслаач” гээд хашхираад байхад нэг ч хүн гарч ирж тусламж үзүүлээгүй байна. Сүүлд нь онцгой байдлынхан ирж машиныг нь тайрч хохирогчдыг гаргаж авчээ. 

Эх сурвалжуудын хэлж байгаагаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа нь нөхрийн хамтаар “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын шинэ жилийн үйл ажиллагаанд явж байсан гэх бөгөөд багагүй яарч байжээ.

Осол гаргагч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Баяртулгын Сэмжидмаа гэгч нь МАН-д сүүлд орж ирсэн гишүүдийн нэг бөгөөд НАМЭХ-ны дэд ерөнхийлөгчөөр 2019 онд сонгогджээ.

Тэрбээр 2016 онд Баянгол дүүргийн ИТХ-ын 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж өвдөг шороодож байсан ба 2020 оны УИХ-ын сонгуульд дахин Баянгол дүүргээс нэр дэвшихээр зэхэж буй аж. 

 

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-ны өдөр 13.45 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сант сумын 2-р баг Орхон голын орчимд “Ланд круйзер” 200 маркийн автомашин Улаанбаатараас Эрдэнэт орох замдаа гүйцэж түрүүлэх үйлдэл хийж эсрэг урсгалаас эгнээндээ орохдоо гүйцэж түрүүлсэн машинаа мөргөж, эсрэг урсгалд чигээрээ явж байсан буруу талдаа жолооны хүрдтэй “Toyota Voltz” маркийн авто машиныг хүчтэй мөргөсөн ноцтой осол гарсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн билээ.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.