| | USD/MNT 0₮

СУРАГЧДЫН АМРАЛТ ДУУСЧ ХИЧЭЭЛДЭЭ ОРЛОО

Нийслэл хотод томуу томуу төст өвчлөлийн тархалт 10 гаруй хувьтай байгаа учраас Эрүүл мэндийн яамнаас БСШУСЯ-нд сурагчдын амралтыг 7 хоногоор сунгасан билээ.

Тодруулбал, энэ сарын 10-нд хичээлдээ орох байсан Нийслэлийн сурагчид долоо хоног сунгаж амраад өнөөдөр хичээлдээ орж байна. Долоо хоног хичээл сунгар болсон шалтгаан нь ханиад томууны дэгдэлт их байгаа учир ийнхүү салбарын яам болон ЭМЯ-наас өвчлөлтэй холбогдуулан сунгасан юм. 

Харин хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын амралтыг сунгах эсэхийг тухайн аймгийн Засаг дарга нөхцөл байдалдаа тулгуурлан захирамж гаргаж шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Сэлэнгэ, Ховд, Увс зэрэг 10 аймагт сурагчдын амралтыг сунгаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаагаад байсан бол мөн Даваа гаригт сурагчдын хичээл эхэлнэ.

Өнгөрсөн жилүүдэд сурагчдыг хоёр сараар амраасан. Үүнээс үүдэн хүндрэл учирдаг. Тухайлбал элсэлтийн ерөнхий шалгалт эхэлчихсэн байхад сургуулийн хүүхдүүд амраагүй, байдаг гээд хүндрэл гардаг учраас хичээлийн бүтцэд өөрчлөлт оруулахгүй, агуулгаар нь хичээлээ нөхөж, амралтыг ийнхүү зохицуулсан билээ.  

Нийслэл хотод томуу томуу төст өвчлөлийн тархалт 10 гаруй хувьтай байгаа учраас Эрүүл мэндийн яамнаас БСШУСЯ-нд сурагчдын амралтыг 7 хоногоор сунгасан билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.