| | USD/MNT 0₮

Улсын нууц задруулсан хурандаа Д.Цогтбаатар прокурор болжээ

 

ТЕГ-ын Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар УЕТГ-ын Газрын даргаар томилогдсон байна. Тэрбээр өмнө нь улсын нууц задруулсан хэргээр шүүхээс ял авч байсан юм. Д.Цогтбаатар уг хэрэгт шалгуулж байх үедээ буюу 2014 оны тавдугаар сарын 22-нд Төв аймгийн хорихоос ил захидал бичиж байсныг сайн санах байх.

Түүндээ тухайн үед ТЕГ-ын дарга байсан Б.Хурцтай зөрчилдсөний улмаас уг хэрэгт холбогдсон гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Хурц түүнийг хууль бус үйлдэлд турхирч, түүнийг нь биелүүлээгүйн улмаас зохион байгуулж хилс хэрэгт унагасан гэж байв.

Хааны алба халаатай, эзний алба ээлтэй гэгчээр хилс хэрэгт шалгуулж, хэрэг нь цагаадаж явсан тагнуулч асан Д.Цогтбаатар ийнхүү хууль хяналтын байгууллагад прокурор болтлоо дэвшжээ.

 

О.Гал 

ТЕГ-ын Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар УЕТГ-ын Газрын даргаар томилогдсон байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.