| | USD/MNT 0₮

Төрийн банк: “Эрүүл иргэн” хугацаатай хадгаламж

Төрийн банк “Дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний тэргүүлэгч банк” байх зорилт тавин нийгмийн дундаж давхаргыг дэмжих, иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх банкны цогц хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлсээр байна.

 

Энэхүү ажлын хүрээнд Төрийн банкнаас “Эрүүл иргэн” хадгаламжийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүлжээ. Тус хадгаламж нь иргэдийг хадгаламжтай байхыг уриалж банкинд хадгаламж нээлгэснээр урьдчилан сэргийлэх үзлэгт хөнгөлттэй үнээр хамрагдах боломжийг олгож байгаа бөгөөд сонгосон эмнэлгүүдэд эрүүл мэндийн багц шинжилгээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах боломжтой давуу талтай аж.

Өөрөөр хэлбэл Төрийн банкны харилцагч хадгаламжиндаа тогтмол хуримтлал үүсгэнээр урьдчилан сэргийлэх багцын үзлэгт тогтмол, хөнгөлттэй үнээр хамрагдаж боломжийг олгож байгаа юм байна.

Өчигдөр буюу долдугаар сарын 5-нд Төрийн банкны төв байранд банкны зүгээс Бизнесийн бодлого төлөвлөлтийн газрын захирал Х.Лхагвасүрэн, Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтсийн захирал Б.Одбаясал  “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ыг төлөөлж тэргүүн Д.Сувд-Эрдэнэ, Дөрөвдүгээр эмнэлгийн гүйцэтгэх захирал Б.Золжаргал болон Sun Medical Center эмнэлгийн гүйцэтгэх захирал Э.Анхбаяр нар оролцон шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж хамтын ажиллагаагаа эхлүүлж буйгаа зарласан юм.

Иргэн та, Төрийн банкны Монгол орны өнцөг булан бүрт байрлах, өөрт ойрхон салбар нэгжид бичиг баримттайгаа хандан  “Эрүүл иргэн” хугацаатай хадгаламжаа нээлгэн эрүүл мэндийн болон банкны бүх төрлийн үйлчилгээг аваарай.

 

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа – Төрийн банк

Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.