| | USD/MNT 0₮

Баянхонгор аймгийн Засаг дарга Б.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэргээр яллагдагчаар татагджээ

Манай улс иргэдийн итгэл дээр тулгуурлан Төрийн сэнтийд заларчихаад албан тушаалаа урвуулан ашиглаж, өндөр ашиг олж, улсын мөнгийг завшсан этгээдүүдийг толгойг илж ял сонголттойгоор шүүж, оноодог хуультай.

Энэ нь цагаан захтнуудыг улам ихээр төрүүлж, цаашлаад улсыг ихээр хохироосоор байгаа билээ.

Үүний нэг жишээ бол, Баянхонгор аймгийн Засаг дарга асан Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нарыг 2019 оноос хуулийн байгууллагууд шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл АТГ-аас эрүүгийн 648 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.

Эдгээр хэргүүд дотор Баянхонгор аймгийн Засаг дарга асан Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нарт холбогдох авлигын хэргийг АТГ-аас прокурорт шилжүүлжээ.

Тодруулбал, улс төрд нөлөө бүхий Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга “И” нар нь бүлэглэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсэн буюу Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэн 4 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлаас болон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгээс дэмжигдээгүй “Хөшөөт” гэх газарт нөхөн сэргээлт хийлгэх, орон нутагт олгох хандив өгүүлэхгүйгээр иргэн “Э”-аас 100,000,000 төгрөгийг хахуульд авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.