| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүдийн ЖДҮХС-тай холбогдсон хэргийн талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл өгчээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Ундармаатай холбогдох зээлийн хэргийг нь прокурорт хянаж байна. Тодруулбал, гишүүн Б.Ундармаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮСайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас 2018.08.24-ний өдрийн А-141 дугаар тушаалаар “Доктор мэйк” ХХК-д 800 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг прокурор хянаж байна гэдгийг эх сурвалж хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Ундармаад холбогдох ЖДҮХС-ийн хэргийг прокурор хянаж байна.