| | USD/MNT 0₮

АИ92 шатахууны үнэ энэ он дуустал нэмэгдэхгүй гэв

АИ92 шатахууны үнэ энэ он дуустал нэмэгдэхгүй.

Наадмаас өмнө АИ92 шатахууны үнэ 300-900 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн мэдээлэл гарсан билээ. Тэгвэл өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаад хэд хэдэн шийдвэр гаргаж, Засгийн газарт чиглэл өгчээ. 

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн ярьснаар "Шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй барихыг Засгийн газарт чиглэл болгон өгсөн. Хэрэглэгчдийн 70 орчим хувь нь АИ92 шатахуун худалдан авдаг. Үнийг барихгүй бол 1000 гаруй төгрөгөөр нэмэгдэх магадлалтай байгаа. Тиймээс үнэ барина. Харин дизель түлшний үнийг барих боломж төрд байхгүй" гэлээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.