| | USD/MNT 0₮
Сангийн сайд Б.Жавхлан Кью Эс Си компанийн өрийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Кью Эс Си" ХХК-ийн 191.1 тэрбум төгрөгийн чанаргүй зээл мөнгөн хөрөнгөөр бүрэн төлөгдсөн гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан "Эхний хагас жилийн байдлаар Хөгжлийн банкны 485 тэрбумын чанаргүй зээлийг бэлэн мөнгөөр төлөгдсөн байна."Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т концессын гэрээ хэрэгжүүлж байсан "Кью Эс Си" ХХК-ийн 191.1 тэрбум төгрөгийн чанаргүй зээл мөнгөн хөрөнгөөр бүрэн төлөгдлөө. Хөгжлийн банкинд алдагдлын сан байгуулж өөрийн хөрөнгөөр буурах байсан эрсдэл нь бүрэн хаагдсан гэсэн үг.
Үүний үр дүнд олон улсын байгууллагаас Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн. Энэ нь 2023 оны есдүгээр сард төлөгдөх ёстой Евро бондын 500 сая ам.доллар, 2023 оны арванхоёрдугаар сард төлөгдөх Засгийн газрын баталгаатай Самурай бондын эрсдэлээс гарахад нөлөөлнө.
Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл буурахгүй гарснаар балансаа дахин сайжруулах, бүтцийн өөрчлөлт хийх боломжууд бүрдэж байна. Ингэснээр дараа жилийн есдүгээр сард төлөгдөх Евро бондны гадаад хөрөнгийн зах зээл дээр зохицуулалт хийх боломж бүрдэнэ. Самурай бондод өнөөдрийн иен, төгрөгийн ханшаар 720 гаруй тэрбум төгрөг төлөгдөнө. Засгийн газрын баталгаатай учраас хөгжлийн банкны чанаргүй зээлийг аль болох бүрэн төлүүлнэ" гэлээ.
Б.Жавхлан:"Кью Эс Си" ХХК-ийн 191.1 тэрбум төгрөгийн чанаргүй зээл мөнгөн хөрөнгөөр бүрэн төлөгдлөө.