| | USD/MNT 0₮

Ц.НЯМДОРЖ:ПРОКУРОРООС ИРСЭН БИЧИГ НЬ НУУЦ ТУЛ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хаалттай хуралдаж, Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн мэдээллийг сонссон байна.

Тус дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын 5 гишүүн харьяалагддаг.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан нар гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа учир өнөөдрийн хэлэлцсэн асуудлыг Дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул хуралдааныг завсарлуулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж мэдээллээ. 

Тэрбээр "Нарийн ширийн мэдээлэл өгөхгүй. Прокуророос нууц бичиг ирсэн хуралдаан нууцын зэрэглэлтэй явагдсан. Тодорхой хэрэг нь нууцтай холбогдоно. Мөрдөж байгаа хэргийг прокурорын зөвшөөрөлтэй өгдөг. Д.Лүндээжанцан гишүүнийг гадаад явсныг мэдэлгүй Ерөнхий прокурор санал оруулж ирсэн"гэв.  

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хаалттай хуралдаж, Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн мэдээллийг сонссон байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.