| | USD/MNT 0₮
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой сэтгүүлчдийн асуултанд хариулав.
Тэрбээр "УИХ-ын гишүүнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг би оруулж ирсэн. Үндэслэлийг одоогоор хэлэх боломжгүй. Яагаад гэвэл миний үндэслэлийг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, шийдвэрээ гаргаагүй байна. Хороо шийдвэр гаргасны дараа санал, үндэслэлээ хэлдэг.
Миний хувьд саналаа оруулчихсан. Саналыг эцэслэж шийдвэрлээгүй байна. Тиймээс хорооны гишүүдээс шийдвэрийг нь асуусан нь дээр. Өмнө өөр олон гишүүнийг бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудлыг УЕП-оос оруулж байсан ч УИХ түдгэлзүүлээгүй асуудал бий.
Цаашдаа мөрдөн байцаах, хэрэг бүртгэлийн ажил үргэлжилнэ. Би эрүүл мэндийн шалтгаанаар хэсэг хугацаанд ажиллаагүй. Би эмчлүүлсэн, гам барьсан. Эрүүл мэндийнхээ асуудлыг тодорхой хэмжээгээр нууцлах ёстой. Хувь хүний нууцад хүндэтгэлтэй хандах ёстой.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хуралдаанд оролцоогүй. Одоогоор прокурорт хэн нэгэн гишүүнийг түдгэлзүүлье гэсэн санал орж ирээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны бичлэг яагаад задрав гэдгийг бид өнөөдрөөс эхлээд шалгаж эхэлнэ" гэв.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой сэтгүүлчдийн асуултанд хариулав.