| | USD/MNT 0₮
АИ92, АИ95 шатахууны үнэ наадмаас өмнө 300 төгрөг, харин наадмын дараагаас 600 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн мэдээлэл өчигдөр цахим сүлжээнд тархсан билээ. Шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн аж амьдралд хүнд дарамт учруулна хэмээн олон нийт шүүмжилж бухимдаж байгаа. Тиймээс ч салбарын яам болон холбогдох газруудыг шаардлагатай арга хэмжээ авч үнэ тогтворжуулах барихыг шаардаж буй. Тэгвэл шатахууны үнэ нэмэгдэх эсэх талаар Уул уурхай хөнгөн үйлдвэрийн яамны эх сурвалжаас тодруулахад "Долдугаар сард буюу монголчуудын ид амралтын үеүд шатахууны үнийг нэмэхгүй байх талаас нь шатахуун импортлогчидтой ярилцлаж байна. Одоогоор шатахууны үнэ нэмэгдээгүй байгаа" гэсэн тайлбарыг өглөө.
УУХҮЯ:Шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байх талаас нь импортлогчидтой ярилцаж байна