| | USD/MNT 0₮

Х.НЯМБААТАР:СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРАХ АСУУДЛЫГ ТҮРГЭВЧИЛЭХЭД ГИШҮҮД ЭСРЭГ САНАЛ ӨГЧ БАЙНА

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Мөнгө угаах, трерроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны эрхзүйн байдлын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Харамсалтай байна. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах 18.3 буюу Татвар төлөхийг санаатайгаар зайлсхийх гэмт хэргийг шинээр хүндрүүлсэн бүрэлдэхүүнтэйгээр томъёолох заалт маань сая чуулган дээр уначихлаа. Саарал жагсаалтаас гарахын тулд Эрүүгийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах ёстой байлаа. Татвар төлөхөөс их хэмжээгээр зайлсхийдэг.

Тухайлбал, 300 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний татвар ногдох орлогоос зайлсхийж байгаа ААН-үүдийг тусгайлан торгуулийн санкцтай болгоочээ гэсэн саналтай нэмэлт өөрчлөлт байсан юм. Бизнес эрхэлж байсан гишүүд чуулганы танхимд төрийн түшээ гэдэг агуулгаар асуудалд хандахгүй, хувийн компанийн захирал гэдэг талаасаа хандаад байна. Нэртэйгээр нь Монгол Улс татвар төлөхөөс зайлсхийж, ялгүй болох хэрэгтэй. Татвар төлөх шаардлагагүй болчих” гэв.

300 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний татвар ногдох орлогоос зайлсхийж байгаа ААН-үүдийг тусгайлан торгуулийн санкцтай болгоочээ гэсэн саналтай нэмэлт өөрчлөлт байсан юм. Бизнес эрхэлж байсан гишүүд чуулганы танхимд төрийн түшээ гэдэг агуулгаар асуудалд хандахгүй, хувийн компанийн захирал гэдэг талаасаа хандаад байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.