| | USD/MNT 0₮
УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн нэрс эхнээсээ тодорсоор байна. Олон нийтийн дунд нэр дэвшигчдийн прогнозыг гаргасан байгаа бөгөөд зарим нь нэр дэвшихгүй гэсэн мэдэгдлийг гаргасаар байна. Харин зарим нь нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор хэлж байна.
Тухайлбал, Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга нэр дэвшинэ гэдгээ хэлжээ.
Тэрбээр “Би АН-аас нэр дэвшинэ. Хүн болгон асуугаад төвөгтөй юм, нэг мөсөн хариулъя” гэжээ. Г.Уянгын хувьд өнгөрсөн 2012 оны сонгуулиар УИХ-д сууж байсан улс төрийн туршлагатай нэгэн юм. Ийнхүү энэ жил дахин өрсөлдөхөөр болжээ.
Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга сонгуульд АН-аас нэр дэвшинэ