| | USD/MNT 0₮

ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН АЖИЛДАА ИРЖ, АВЛИГАЧДЫГ ЦЭВЭРЛЭХ АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ

Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан томилогдоод найман сарын хугацаа өнгөрчээ. Ажлаа авсан даруйдаа хууль бус үйлдэллтэй тэмцэнэ гэдгээ илэрхийлж байсан юм. Тэгвэл тамга тэмдгээ хүлээж авсан Б.Жаргалсайхан удаан хугацаагаар эзгүй байв. Учир нь өвчтэй гэсэн шалтгаанаар ажлаа хийхгүй, харин өөрийнхөө албан үүргийг орлогч С.Алиманцэцэгтээ шилжүүлсэн байсан юм.

Тэгвэл өчигдрөөс эхэлж ажилдаа орсон Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хуулийн цэвэрлэгээгээ эрчимтэй эхлүүлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас эхэлж түүнийг гурван үндэслэлээр эгүүлэн татах хүсэлтийг  УИХ-д хүргэжээ.

Харин өнөөдөр дэд хороо хуралдаж, шийдвэрлэх юм байна. Ийнхүү Н.Номтойбаяраас эхлүүлсэн их цэвэрлэгээний араас ЖДҮ болон авлига авсан МХЕГ-ын дарга асангууд, Н.Алтанхуягийн “алдарт” хүргэн Г.Дэнзэн, гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг сэргээн шалгаж, шийдвэрлэхээр болжээ.

Тодруулбал, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон 13 хэргийг ийнхүү сэргээн шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэхээр Ерөнхий прокурор их ажилдаа оржээ.

 

 

Тэгвэл өчигдрөөс эхэлж ажилдаа орсон Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хуулийн цэвэрлэгээгээ эрчимтэй эхлүүлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас эхэлж түүнийг гурван үндэслэлээр эгүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргэжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (14)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.