| | USD/MNT 0₮

Нэг гэрт байсан долоон хүн угаартсанаас хамгийн бага нь 22 ХОНОГТОЙ НЯРАЙ хүүхэд байна

Нийслэлчүүд сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг болсноос хойш угаарын хийд хордсон гэх дуудлага тасрахгүй байна. Хамгийн сүүлд гэхэд СХД-т нэг гэр бүлийн хоёр хүн угаартаж, нөхөр нь нас барсан, эхнэр нь ухаангүй байгаа харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн дуулиан намдаж амжаагүй байтал өнгөрсөн шөнө дахин угаарын хийн дуудлагууд бүртгэгджээ. 2020 оны нэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд угаарын хийд хордсон нийт зургаан дуудлага нийслэлд бүртгэгдэж, 16 хүн хорджээ. Тэдгээрээс тав нь хүүхэд байгаа юм. Хамгийн харамсалтай нь тэдэн дунд төрөөд удаагүй хүүхэд ч байгаа аж.

Тодруулбал, ХУД-ийн наймдугаар хороонд "Сонсголонд нэг гэрт байсан дөрвөн том хүн, гурван хүүхэд угаартсан байна" гэх дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 16-ны 08.19 цагт иржээ. Уг дуудлагын дагуу шалгахад 26-28 насны дөрвөн хүн, 7, 2 нас, 22 хоногтой гурван хүүхэд хордсон байжээ. Яг одоо энэхүү хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.

Нэг гэрт байсан долоон хүн угаартсаны дотор 22 ХОНОГТОЙ ХҮҮХЭД байна
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.