| | USD/MNT 0₮

ОЙМСОНДОО ДОЛЛАР НУУСАН МХЕГ-ЫН ДАРГА Н.БАЯРСАЙХАНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ СЭРГЭЭН ШАЛГАНА

Өнгөрсөн 2017 онд улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон МХЕГ-ын хэлтсийн дарга Т.Баярсайхан, Э.Аззаяа нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь тухайн үед бөөн дуулиан шуугиан тарьсан билээ.

Тодруулбал, МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэрэг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд болсон.

Тэднийг Улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан хэмээн буруутгагдсан.

АТГ-аас Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураан авсан хэмээн сүр дуулиантайгаар мэдэгдэж байсан. Гэвч авлига албан тушаалын онц ноцтой хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Харин МХЕГ-ын албан тушаалтнуудад хахууль өгсөн гурван хүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон бөгөөд 19 хүнд торгох шийтгэл оноосон гэдгийг холбогдох албаныхан мэдэгдсэн билээ.

Тэрбум төгрөгийн авлига авсан эд мөрийн баримтаар нотлогдож, төрийн албан хаагчийн хэргийг “мөнгө угаах” гэсэн эрүүгийн зүйл ангиар хэрэгсэхгүй болгосон энэ хэрэгт Ш.Раднаасэдийг буруутгаж хардаж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг алдуулав.

1.ШҮҮХЭД ХҮРГҮҮЛСЭН ЯЛЛАХ ДҮГНЭЛТ

Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас тэднийг "санаатайгаар бүлэглэн зохион байгуулалтайгаар, хясан боогдуулах замаар авлигын гэмт хэрэг үйлдсэн" гэж үзээд 2 -8 жил хорих ял бүхий Эрүүгийн хуулийн 22,4,5-аар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлжээ.

2.АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР

Шүүгдэгч Н.Баярсайханыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ЭХТА-ийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэх

Шүүгдэгч Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг ЭХТА-ийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг Н.Баярсайханаас авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус гэмт хэрэг үйлдсэнээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Зүйлчилсэн зүйл анги нь ЭХ-ийн 18.6 дугаар зүйл буюу /Мөнгө угаах/. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ гэж заажээ.

3.“ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-Г ШИНЭ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ӨӨРЧИЛСНӨӨР ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ

Өмнөх Эрүүгийн хуулиар “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-г гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолж, Гэмт хэрэгтэн баригдсан өдрөөр дуусгавар болдог байсан. 
/2012 онд үйлдсэн гэмт хэргийг 2016 онд илрүүллээ гэхэд хөөн хэлэлцэх хугацаа 5 жил дотроо барьсан учраас цааш хэдэн ч жил шалгаж болно/.

Шинэ хуулиар “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-г гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болдог болгон өөрчилжээ.

4.УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД МХЕГ-ЫН ХОЁР ДАРГАТАЙ ЯМАР ХОЛБООТОЙ ВЭ

Уг хэрэгт өмнө нь Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан , одоогийн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг холбоотой байж болзошгүй гэж зарим эх сурвалжууд үздэг. Тухайлбал, шүүгдэгч Э.Амарзаяа түүний удирдлага дор ажиллаж байсан бол Н. Баярсайхан түүнтэй их сургуулийн нэг анги гэдэг. Бүр түүнчлэн авлигын мөнгөөсөө “Ааяад” хэмээн хаяглан Ш.Раднаасэдэд өгдөг байсан гэх яриа ч бий.

Тэгвэл удаан хугацаанд шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болсон энэ хэргийг УЕП-ын газраас сэргээн шалгахаар болжээ. Учир нь авлига авсан баримт нь улайм цайм байхад хэргийг хэрэгсэхгүй болгож болохгүй. Тиймээс сэргээн шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой 13 хэргийн дотор МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайхан, Э.Аззаяа хоёрын хэрэг байгаа ажээ.

 

 

АТГ-аас Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураан авсан хэмээн сүр дуулиантайгаар мэдэгдэж байсан. Гэвч авлига албан тушаалын онц ноцтой хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.