| | USD/MNT 0₮
Хамтран амьдрагч Ж.Одгэрэлийгээ хүчирхийлэн зодож, улмаар хоёр ч удаа хүүхдийг нь зулбуулсан гэх хэрэгт буруутгагдан шалгагдаж, улмаар цагдан хоригдож байсан Б.Төгсбилгүүнд холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд боллоо.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Төгсбилгүүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Төгсбилгүүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон байна.
Ийнхүү тэрбээр зургаан сар цагдан хоригдсон бөгөөд хоригдсон хугацааг нь эдэлсэн ялд тооцсон тул суллагдаж байгаа юм байна. Гэхдээ хоёрдугаар сард суллах юм байна.
Шүүгдэгч Б.Төгсбилгүүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон байна.