| | USD/MNT 0₮
Монголчуудын 80 гаруй хувь нь үйлчлүүлдэг арилжааны томоохон гэх ХААН банкны картын систем, мобайл банк өнөөдөр дахин гацаж, иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Олон нийтийн сүлжээнд "Хаан банк дахин гацлаа, интернет банк руу нэвтэрч болдоггүй ээ" гэсэн гомдол, хараалын үгс олон хөвөрч байна. Өнгөрсөн сар мөн ийм байдлаар гацаж үйлчлүүлэгчдээ бухимдуулаад байгаа юм.
Тэгвэл ХААН банкны систем гацах болсон шалтгаан нь сар болгоны 20-нд хүүхдийн 100 мянга болон халамжийн мөнгөний гүйлгээ хийдэг учраас ийнхүү ачааллаа дийлэхгүй гацаж байна хэмээн иргэд бухимдаж байна. Учир нь үйлчлүүлэгч болгон мобейл болон интернет банкаа байнга шалгаж байгаа учраас ийнхүү ачаалал нэмэгдэж, банкны гүйлгээ хийгдэхгүй гацсан байдалтай байгаа аж. Удахгүй ХААН банкнаас мэдэгдэл гарган, хэрэглэгчдээсээ уучлалт гуйх байх.
Хаан банкны картын систем, мобейл банк дахин гацаж, үйлчлүүлэгчдээ бухимдуулж эхэлжээ.