| | USD/MNT 0₮

Өмгөөлөгч Б.Баасанцогтоос авлигал авсан З.Болдбаатар, Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчдийн хэргийг Улсын дээд шүүхээр маргааш хэлэлцэнэ

Маргааш буюу энэ сарын 17-ны өдөр Улсын дээд шүүхийн танхимд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох сахилгын хэргийг шүүгч Д.Отгонбаатар нарын холбогдох хэргийн шүүх хуралдаан болохоор тов гарчээ.

Тодруулбал, дээрх нэр дурьдагдсан шүүгчдийг Шүүхийн сахилгын хорооны тогтоолоор шүүгч байх эрхийг нь хасах шийдвэрийг гаргасан байдаг.

Учир нь өмгөөлөгч Б.Баасанцогтоос дээрх нэр бүхий шүүгчид  авлигал авсан, садар самуунд үйлдэл гаргасан, биеэ үнэлэхийг дэмжиж орон байраар хангасан, шүүгчийн ёс зүйд харшлах үйлдэл гаргасан  зэрэг асуудлаар ДМНН, Нэхүүл хөдөлгөөний төлөөлөгч нар иргэдийг төлөөлж гомдол гаргасан. Энэ өргөдлийн дагуу шүүгчийн ёс зүйн хорооноос сахилгын хэрэг нээж шалгаж улмаар 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр хяналтын тогтоолоор шүүгчийн эрхийг нь хассан билээ.

Харин Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр магадлал, мөн хорооны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр хяналтын тогтоолтой Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох сахилгын хэргийг шүүгч Д.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүгч Х.Идэр, З.Болдбаатар нарын шүүгчид голмдол гаргасан байна. Энэхүү гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүхийн хурлаар маргааш дээрх шүүгч нарын эрхийн асуудлыг хянан хэлэлцэх юм байна. Маргаашийн шүүгч нарын эрхийг хассан тогтоолын хэрэг маргааныг Улсын дээд шүүхийн илтгэгч шүүгч Б.Цогт даргална.

Тухайн үедээ шүүхийн ёс зүйн хороо хуралдаж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт цалинг нь зургаан сарын хугацаанд 30 хувиар торгох сахилгын шийтгэл ногдуул байв.

Өмгөөлөгч Б.Баасанцогтоос авлигал авсан З.Болдбаатар, Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчдийн хэргийг Улсын дээд шүүхээр маргааш хэлэлцэнэ
Ярилцлага

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.