| | USD/MNT 0₮
Өсвөр насны хүүхэд, залуус гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь ихэссээр байна. Хамгийн сүүлд гэхэд 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр 21:59 цагт БЗД-ийн 24-р хороонын нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б-ийн гэрт хулгайч нэвтэрч эд зүйл хулгайлсан хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 18 настай эрэгтэй О, Б нар нь бүлэглэн үйлджээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд иргэдийг дийлэнх үйлдэгддэг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж өөрийн гэр орон сууцаа аль болох эзэнгүй үлдээхгүй байж хаалга цонхныхоо бэхэлгээг сайжруулж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Мөн нөгөөтэйгүүр эцэг эхчүүд хүүхдээ хаана юу хийж яваа, ямар хүнтэй нөхөрлөж явж байгаад нь байнгын хараа хяналтаа тавих шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Өсвөр насны хүүхэд, залуус гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь ихэссээр байна.