| | USD/MNT 0₮
Засгийн газраас нэг сая хүртэлх цалинтай иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа танилцуулж "Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголтыг зургаадугаар сарын 25-наас иргэдийн данс руу шилжүүлнэ" гэлээ.
Тэрбээр "НДШ-ийн 50 хувийг бага цалинтай буюу 1 хүртэл сая төгрөгийн цалинтай иргэдэд олгож эхэлсэн. Буцаан олголтыг нэг сарын дараа олгодог. Урьдчилсан байдлаар манай улсад 400 мянган иргэн 1 хүртэл сая төгрөгийн цалин авч байна. Эдгээр иргэн нэг бүрийн дансыг авах ажил үргэлжилж байна. Тавдугаар сарын НДШ-ийг энэ сарын 25-ны дотор буцаан олгоно. Энэ хууль энэ оныг дуустал хэрэгжинэ" гэв.
НДШ-ийн 50 хувийн буцаалтыг энэ сарын 25-ны дотор шилжүүлнэ гэв.