| | USD/MNT 0₮
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр Засгийн газрын хуралдаанаараа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа билээ.
Тодруулбал, Б.Баярсайхан дарга УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихээр ийнхүү албан ажлаа хүлээлгэж өгсөн гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл түүний оронд тус яамны Хуулийн хэлтсийн дарга Л.Цэдэвсүрэнг түр үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
Тэгвэл Хуулийн хэлтсийн дарга Л.Цэдэвсүрэн гэж хэн бэ?
Товч намтар:
Овог нэр:Лхагвагийн Цэдэвсүрэн
Сургуульд суралцсан байдал:
1985 онд нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургууль
1987-1993 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн Хуулийн факультет
1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль
2003 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль
2006 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль /магистр/
Эрхзүйч, Төрийн удирдлагын менежер, Хуулийн магистр
Эрхэлж байсан ажил, албан тушаал:
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал
2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс Боловсрол, cоёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Хуулийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байна.
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр Засгийн газрын хуралдаанаараа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа билээ.