| | USD/MNT 0₮

АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ Г.БАТБААТАРЫГ АЖИЛД НЬ ТОМИЛОХГҮЙ БОЛ САЙД Ё.БААТАРБИЛЭГИЙГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ ГЭВ

 

 Ажлаасаа халагдсан Г.Батбаатар захирал 

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар, АШУИС-ийн Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга асан Ц.Батхуяг тэргүүтэй хүмүүс өнөөдөр БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэгт хаягласан шаардлагыг тус яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга нь хүлээж авлаа.

Тодруулбал, АШУИС-ийн захирал Г.Батбаатарыг өнгөрсөн 2018 онд үл ялих зүйлээр ажлаас нь үндэслэлгүйгээр халсан юм байна. Харин ажлаасаа халагдсан Г.Баатарбилэг шүүхээр явж гурван шатны шүүхээр ялалт байгуулж ажилдаа эргэн томилогдох эрхтэй болжээ. Гэвч салбарын сайд нь өнөөдрийг хүртэл ажилд нь томилохгүй, удаа дараа өгсөн шаардлагад хариу өгөхгүй байсаар өдий хүрсэн гэнэ.

Ж:ЦОЛМОН ДАРГА ПРОФЕССОР ЦОЛЫГ ШАГНАЛЫН ЖУРМААР БАГШ НАРТАА ТАРААЖ БАЙНА

Энэ талаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар “Ё.Баатарбилэг дарга өөрөө шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа хууль зөрчсөн үйлдэл мөн. Тиймээс бид Г.Батбаатар даргыг ажилд нь эргүүлэн томилтол тэмцэнэ, шаардлага хүргүүлсээр байх болно. Энэ сарын 21-ний дотор Г.Батбаатарыг ажилд нь эргүүлэн томил. Тэгэхгүй бол яамны гадаа гэр барьж өлсгөлөн зарлана.

Удаа дараа шаардлага хүргүүлж байна, хариу гэж олигтой юм өгдөггүй. Тэгсэн мөртлөө “хүлээж бай, томилно” гэдэг. Үнэндээ бол намынхаа бүлэглэл буюу намдаа үйлчлээд байна гэж хардаж болно. Төрийн сайд хүн хууль шийдвэрлэлт болоод шүүхийн шийдвэрийг биелүүлэх сонирхол алга. Энэ хүний ард ямар нэгэн эрх ашиг байхыг үгүйсгэхгүй. Салбарын сайдыг төрийн хуулийг биелүүлтэл тэмцэх болно. Бүр болохгүй бол огцруулах шаардлагыг хөндөнө шүү.

Харин АШУИС-ийн захирлаар Ж.Цолмон гэж хүн бий. Г.Батбаатар гэж хүнийг Ц.Цогзолмаа сайдын тушаалаар халсан байдаг юм. Дарга Ж.Цолмонгийн хувьд намдаа зүтгэж, намдаа хандив өгч байсан учир намын зүгээс шагнал болгож албан тушаал өгсөн гэж ярьдаг юм билээ.

Даргаар томилогдсноосоо хойш маш их хууль бус үйлдлийг хийсэн. Сургууль дотор халаа сэлгээг их хийсэн. Түүнээс гадна АШУИС бол Монголд эрүүл мэндийн ажилтан бэлтгэдэг төрийн өмчит том сургууль. Олон жилийн туршлагатай үндэсний хэмжээний том сургууль гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл энэ хүн профессор цолыг шагналын журмаар багш нартаа тараадаг болсон. Нам хууль бус томилгоо хийж, албан тушаал дээрэмддэг болжээ. Ж.Цолмон даргын хууль бус үйлдэл их” гэв.

Харин АШУИС-ийн захирлаар Ж.Цолмон гэж хүн бий. Г.Батбаатар гэж хүнийг Ц.Цогзолмаа сайдын тушаалаар халсан байдаг юм. Дарга Ж.Цолмонгийн хувьд намдаа зүтгэж, намдаа хандив өгч байсан учир намын зүгээс шагнал болгож албан тушаал өгсөн гэж ярьдаг юм билээ.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.