| | USD/MNT 0₮
Сайжруулсан түлш хэрэглэж байгаатай холбоотойгоор угаартах тохиолдол бүртгэгдсээр байна. Тиймээс утаа мэдрэгч айл бүрт байрлуулахаар болсон. Харин энэ ажлыг түргэвчлэхгүй бол угаартах тохиолдол бүртгэгдсээр байна.
Тухайлбал, сүүлийн гурван хоногт угаарын дуудлага 19 бүртгэгджээ. Түүний дотор цэл залуухан хосууд угаартаж, нөхөр нь амиа алдаж, эхнэр нь ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 14-ний 18.00-19.00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд нэг гэр бүлийн хоёр хүн угаартсан байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу очиход нөхөр нь нас барсан, эхнэр нь ухаан алдсан байдалтай олдсон байна. Одоогоор эхнэр нь ухаан ороогүй, биеийн байдал нь маш хүнд байгаа гэнэ. Тэд өнгөрсөн жил хуримаа хийсэн байна. Энэхүү хэргийг яг одоо СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм байна.
Энэ талаар дөнгөж сая холбогдох эх сурвалжуудаас тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Тухайн иргэд нүүрс түлчихээд өрхөө бүтээсэн байсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: