| | USD/MNT 0₮
Сураггүй болсон 65 настай иргэний автомашин шатсан байдалтай олджээ. Тухайлбал, Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг “Сээрийн гарам” гэдэг газарт /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 27 км/ малчин Б /65 настай, эрэгтэй/ “Нарийн хайлааст” гэдэг газраас гараад сураггүй болжээ. Харин “Сээрийн гарам” гэдэг газар түүний “Лэганс” загварын, автомашин нь шатсан байдалтай олджээ. Малчин Б сураггүй алга болсон тухай дуудлагыг 2020 оны нэгдүгээр сарын 16-ны шөнийн 02:00 цагт хүлээн авсан байна. Ингээд дуудлагын тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 4 алба хаагч, Цагдаагийн газраас 3 алба хаагч, ар гэрээс 6 иргэн нийт 13 хүн, 1 эрэлч нохой, 4 автомашинтай 02.16 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ
Сураггүй болсон 65 настай иргэний автомашин шатсан байдалтай олджээ.