| | USD/MNT 0₮
Ж.Одгэрэл гэгч эмэгтэйтэй хамтран амьда байх хугацаандаа хүчирхийлж, улмаар хоёр ч хүүхдийг нь зулбуулсан хэрэгт буруутгагдаж яллагдагчаар татагдсан Б.Төгсбилгүүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 14:00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Хрёр удаа хойшилсон байгаа юм. Учир нь шүүгдэгч Б.Төгсбилгүүний өмгөөлөгчид удаа дараа худал хэлж, шүүх хурлыг хойшлуулсан хэмээн хохирогчийн ар гэрийнхэн хэлсэн юм.
Харин өнөөдрийн шүүх бүрэлдэхүүн энэ удаа өмгөөлөгч нарыг заавал оролцохыг сануулаад байгаа юм байна. Хохирогчийн өмгөөлөгчөөр Г.Мэргэн оролцох аж.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагчаа зодож хоёр ч удаа хүүхдийг нь зулбуулсан Б.Төгсбилгүүнийг шүүх хурал өнөөдөр болно.