| | USD/MNT 0₮

ЧИНГИС ХААН БАНКИНД БАЙРШУУЛСАН ЭМД-ЫН МӨНГӨНӨӨС ДӨРВӨН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГ ОЛОХ БОЛОМЖ БАЙСАН

“Иргэдийн” гэх тодотголтой арилжааны жижиг банк болох “Чингис хаан” банктай холбоотой ноцтой “но”-той асуудлууд ар араасаа гарсаар байгаа хэдий ч  тэгэсхийгээд чимээгүй болчихоод байна.

Хамгийн сүүлд гэхэд ЭМД-ын 30 гаруй тэрбум төгрөгийг тус банкинд байршуулж, даргыг нь хахуулдаж байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг өнгөрсөн онд гарсан билээ.

Тодруулбал, аль нэг арилжааны банкинд 15.2 хувийн хүүтэйгээр байршуулдаг мөнгийг “Чингис хаан” банк өөрсдөдөө ашигтай байлгахаар ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт хахууль өгч, 5.5 хувь хүртэл хүүг багасгасан байгаа юм. Энэ нь АТГ-ын шалгалтаар илэрсэн бөгөөд одоо мөрдөн байцаалтын шатанд байна.  

Өнгөрсөн 2017 оноос эхлэн ЭМД-ын мөнгийг 15,2 хувийн хүүтэй “Чингис Хаан” банкинд байршуулжээ. Үүнээс үзвэл дөрвөн тэрбум төгрөгийн хүүгийн ашиг олох байсан. Гэтэл энэ мөнгөний хүүг 5.5 хувь болгосноор хүү нь 1.6 тэрбум болж багасчээ.

Иргэдийн хуруу хумсаа хуйхлан байж ажиллаж олдог цалингаасаа өгдөг даатгалын мөнгийг яагаад заавал энэ арилжааны банкинд байрлуулж, эзэд болон хувь эзэмшигчид нь ашиг хонжоо олох ёстой гэж. Тэнд хэн боломж олгов. “Чингис хаан” гэгч жижиг банкийг хэн ч мэдэхгүй. Гэтэл ЭМД-ын 30 тэрбум төгрөгийг банкиндаа байршуулж, бага хүүтэйгээр их мөнгө хүүлж суудаг бүлэглэл байдаг юм байна. Дээр нь авлига хээл хахууль өгөх хэмжээний мөнгөтэй.

Харин тухайн банкийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийг судлаад үзэхэд “Ньюстандарт финанс” компани бол тухайн банкны гол хувьцаа эзэмшигч юм байна. Гурван эзэмшигчдийг нь танилцуулахад иргэн Батаа 46 хувийг нь эзэмшдэг бол Ш.Бүтэд 31 хувь, иргэн Баярсайхан 21 хувийг эзэшдэг юм байна.

Эдгээр хүмүүс бизнес эрхлэхээс гадна улстөрийн нөлөө бүхий хүмүүстэй ураг төрлийн холбоотой хүмүүс аж. Тухайлбал, Батаа гэж хүн Маршилын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын ай сав газрыг эзэмшдэг. Үүн дээрээ “Ривер гарден”, “Ханхилсс” зэрэг томоохон хотхонуудыг барих зөвшөөрөл авч, улмаар барилгаа барьж ашиглалтад оруулжээ. Гэхдээ эдгээр үнэтэй хотхонуудыг барихад мэдээж “Чингис хаан” банкнаас тодорхой хэмжээний санхүүжилт авчээ.

Харин Батаагийн баз хүргэн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх, Эрүүл мэндийн дэд сайд асан А.Хүрэлбаатар юм байна. Энэ хүний хувьд нэр цэвэр хүн биш.

Өнгөрсөн 2011 онд гэрээс их хэмжээний мөнгөтэй сейф алдагдсан байдаг. Харин алдагдсан сейф нь хогон дээр байсан бөгөөд цагдаагийнхан олж илрүүлж үзэхэд сейфнээс хагас тэрбум төгрөг гарч ирж нийгэмд дуулиан шуугиан тарьж байв.

Тухайн үед АТГ болон хуулийн байгууллагаас тэр их мөнгөний эх үүсвэрийг олж чадаагүй учир тэгэсхийгээд хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан. Хэрэгт холбогдож мэдүүлэг өгсөн А.Хүрэлбаатар тухайн үед “Манай баз хүргэн Батаагийн мөнгө” гэж мэдүүлсэн байдаг.

Харин Батаа гэж хүнийг шалгаж байгаад хэрэг нь нам дарагдсан. Үнэхээр цэвэр бизнесийн хэрэг байсан бол хэн хэн нь буруугүй гэдгээ нотлох байсан. Гэвч тэгээгүй. Авлигад авсан мөнгө байсан уу, эсвэл мөнгө угаасан уу гэдэг нь мэдэгдэхгүй байсаар хэрэг хаагдаж байсан нь “но”-той санагддаг.

Харин хувь эзэмшигч Ш.Бүтэд нь олон компанид хувьцаа эзэмшигч бөгөөд БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн төрсөн эгч аж. Энэ хоёрыг банкны банкир Б.Шүхэртийн хүүхдүүд гэдгийг тэр бүр мэдэхгүй байх.

Тэд гэр бүлээрээ “Нүүдэлчин” группийг үүсгэн байгуулсан. Банкны банкир Б.Шүхэртийн хүүхдүүдтэй улстөрийн нөлөөлөлөөр ямар хүмүүс холбоотой байдаг вэ гэдгийг судлаад үзвэл УИХ-ын гишүүн асан, АНУ-д Элчин сайдаар сууж байгаа Ё.Отгонбаяр холбоотой болж таарсан. Ё.Отгонбаярын хадам эгч төдийгүй, “Нүүдэлчин” групп болон бусад компаниудад нь хувьцаа эзэмшдэг юм байна.

Харин банкны 21 хувь эзэмшдэг Баярсайхан гэдэг эмэгтэй нууцлаг нэгэн аж. Сүүлийн жилүүдэд “Чингис хаан” банк руу хүчтэй орж иржээ. Харин нөхрийг нь “Мондулаан трейд” компанийн захирал Ш.Батхүү гэж ярьдаг аж.

Энэ байдлаас харахад Монголын бизнес цэвэр явахаа больчихсон юм байна. Улс төрийн бүлэглэлтэй заавал холбогдож байж, бизнесээ урагшлуулдаг явуулдаг муухай жишиг тогтож, төрийн мөнгөөр бизнес хийж ашиг олдог юм бэ гэсэн хардлага байна.

 

 

 

 

Өнгөрсөн 2017 оноос эхлэн ЭМД-ын мөнгийг 15,2 хувийн хүүтэй “Чингис Хаан” банкинд байршуулжээ. Үүнээс үзвэл дөрвөн тэрбум төгрөгийн хүүгийн ашиг олох байсан. Гэтэл энэ мөнгөний хүүг 5.5 хувь болгосноор хүү нь 1.6 тэрбум болж багасчээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.