САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ УЛАМЖЛАЛ БОЛГОЛОО
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Бизнесийн удирдлага хариуцсан газар нь өнгөрсөн жилээс эхлэн сайн үйлсийн аяныг уламжлал болгон зохион байгуулж байна.
Бизнесийн удирдлагын газар хариуцсан дэд захирал Б.Батсайхан болон Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн хамт олон 2018 оны 12 дугаар сард Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэн шаардлагатай байдаг хүүхдийн дусал хийх аппаратыг бэлэглэж, тус хамт олны талархлыг хүлээсэн юм.
Энэ жил уламжлалын дагуу Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилчин албан хаагчдад Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУСТА Гомбосүрэнгийн Жанцансамбуугийн уран бүтээлийн тайлан тоглолтын 50 тасалбар бэлэглэж буйгаа 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гардуулав. Тус эмнэлэгийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Н.Анандра нар хамт олноо төлөөлөн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт ажилтанд ажлын амжилт хүслээ.