| | USD/MNT 0₮
Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаа учраас тодорхой хувиар үнэ нэмэх шаардлагатай гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлж байсан. Харин энэ асуудлаа Засгийн газрын хуралдаанд танилцуулаад Ерөнхий сайд болон бусад сайд нарт бангадуулсан гэх мэдээллэл гарч байсан юм. Тэгвэл салбарын сайд нь цахилгааны үнэ нэмэгдээгүй байгаа хэмээн өчигдөр мэдэгджээ.
Тэрбээр "Эрчим хүчний үнийг огт нэмээгүй. Засгийн газар цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг давахын тулд олон арга хэмжээ авсан. Түүний нэг нь өнөөдрийг хүртэл айл өрхийн цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг төрөөс даасаар байна. Харин аж ахуйн нэгж байгууллагын төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл 13 сарын хугацаанд дааж, олон аж ахуйн нэгж, иргэдэд санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлсэн. Энэ арга хэмжээний хүрээнд эдийн засгийн ямар нэг сөрөг үр дагавар байхгүй. Өнөөдрийн байдлаар цахилгаан, эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчийн өмнөөс төлж барагдуулах арга хэмжээнд Засгийн газар 870 тэрбум төгрөг гаргасан.
Ирэх жил ард иргэд цахилгаан дулааны асуудалд айх шаардлага байхгүй. Нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч чадах чинээгээрээ 2022-2023 оны өвлийн ачааллыг амжилттай давах бэлтгэлийг хангаж байна. Тэр болтол бидэнд засварын, хөрөнгө оруулалтын, техник зохион байгуулалтын ажлаа хийх цаг хугацаа байна. Ер нь эрчим хүчний салбар энэ цаг үед үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа салбар. Эрчим хүчний салбарын бүх тоног төхөөрөмжийг импортоор гаднаас авдаг. Өнгөт металл ордоггүй эрчим хүчний сэлбэг, материал, тоног төхөөрөмж огт байхгүй учраас үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байна. Амаргүй байгаа ч салбарын хамт олон хэвийн үйл ажиллагааг хангаж чадаж байна. Цаашдаа ч чадна" гэж ярьжээ.
Ирэх жил ард иргэд цахилгаан дулааны асуудалд айх шаардлага байхгүй. Нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч чадах чинээгээрээ 2022-2023 оны өвлийн ачааллыг амжилттай давах бэлтгэлийг хангаж байна. Тэр болтол бидэнд засварын, хөрөнгө оруулалтын, техник зохион байгуулалтын ажлаа хийх цаг хугацаа байна. Ер нь эрчим хүчний салбар энэ цаг үед үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа салбар. Эрчим хүчний салбарын бүх тоног төхөөрөмжийг импортоор гаднаас авдаг. Өнгөт металл ордоггүй эрчим хүчний сэлбэг, материал, тоног төхөөрөмж огт байхгүй учраас үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байна. Амаргүй байгаа ч салбарын хамт олон хэвийн үйл ажиллагааг хангаж чадаж байна. Цаашдаа ч чадна.