| | USD/MNT 0₮

13 настай хүүхэд орон байрны хулгайн 40 удаагийн гэмт хэрэг үйлджээ

НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр нийслэлийн орон байруудаар хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдийг баривчилж саатуулсан байна. Тус этгээдүүдийн дунд насанд хүрээгүй хүүхэд оролцсон болохыг мөрдөн байцаагчид урьдчилсан байдлаар тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Тухайлбал, 13 настай М нь бусадтайгаа нийлэн 2019 оноос гэмт хэрэг үйлдэж эхэлжээ. Ингэхдээ хичээлээ тарах цагаар эсвэл хичээлээ тасалж хулгай хийдэг болох нь тогтоогдсон аж.

Тус бүлэг этгээд нь өмнө хулгайн хэрэгт удаа дараа холбогдож, шалгагдаж байсан бөгөөд одоогоор орон байрны хулгайн нийтдээ 60 үйлдэл хийсэн байна.

Хэрэв насанд хүрээгүй хүүхэд сургууль, хичээлийн цагаар гэмт хэрэг, зөрчилд холбогдвол эцэг эх буюу асран хамгаалагчдад хариуцлага тооцох хуулийн заалттай.

13 настай хүүхэд орон байрны хулгайн 40 удаагийн гэмт хэрэг үйлджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.