| | USD/MNT 0₮

УБТЗ-ЫН ДАРГА Д.ЖИГЖИДНЯМААГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ ХУРАЛ МОСКВАД БОЛЖ БАЙНА

"Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаа гэж дархан эрхтэй, суудалдаа бат бөх даргыг ажлаас нь чөлөөлөх асуудал Монголд биш Москвад өрнөж байна.

Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа болон Ерөнхий хорооны гишүүдийг авч хэлэлцэх шуурхай хуралдаан Москва хотноо болж байгаа аж.

Оросын төмөр замууд нийгэмлэгийн зүгээс УБТЗ-ын дарга нарт хариуцлага тооцох тухайгаа Засгийн газартаа мэдүүлсний улмаас дээрх хуралдаан болж байгаа гэв.

Мөн Монгол Улсын Засгийн газраас УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлага болоод Ерөнхий хорооны гишүүдийг солих тухай хүсэлтээ ч мөн илэрхийлсэн байна.

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаа болон Ерөнхий хорооны орлогч дарга асан Б.Цогтгэрэл нар нь 1000 вагоны хэрэгт холбогдсон. Мөн зам засварын машины хэрэг, авлига албан тушаалын хэргүүдэд холбогдсоноос гадна олон улсын вагон осолдсон, суудлын вагон эвдэрсэн, замын машинч осолдсон зэрэг хүний амь нас эрсдсэн ноцтой зөрчил гаргасан гэх мэт авлига албан тушаалын 20 гаруй төрлийн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд хэргийг АТГ-аас шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байна.

Ийнхүү авлигын хэрэгт удаан хугацаанд шалгуулж байгаа нэрийдлээр ажлаасаа чөлөөлөгдөхгүй байсан дарга Б.Жигжиднямааг ажлаас нь буулгах асуудал Москвад өрнөж, хариуцлага тооцохоор болж байгаа юм. 

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаа болон Ерөнхий хорооны орлогч дарга асан Б.Цогтгэрэл нар нь 1000 вагоны хэрэгт холбогдсон. Мөн зам засварын машины хэрэг, авлига албан тушаалын хэргүүдэд холбогдсоноос гадна олон улсын вагон осолдсон, суудлын вагон эвдэрсэн, замын машинч осолдсон зэрэг хүний амь нас эрсдсэн ноцтой зөрчил гаргасан гэх мэт авлига албан тушаалын 20 гаруй төрлийн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд хэргийг АТГ-аас шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байна.
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.