| | USD/MNT 0₮
Цар тахлын улмаас хоёр жил гаруйн хугацаанд яваагүй, сул зогсолт хийсэн байгаа уртын тээврийг маргаашнаас эхэлж явуулахаар болжээ. Энэ талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр ярьсан байна. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш Өмнөговь аймагт ажиллаж, уртын тээврийг эхлүүлэхээр болжээ.
Өмнөговь аймгийн удирдлагууд болон Тавантолгой компанийн захирлын ярьснаар бол "Ирэх зургадугаар сараас эхэлж уртын тээврийг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа. Өнөөдрийн байдлаар нүүрс тээврийн 50-60 машин гарч байгаа. Үүнийг нэмэгдүүлэх шаардлагатай" гэж ярьж байсан бол ийнхүү маргаашнаас эхэлж явж, хэвийн үйл ажиллагаандаа орохоор болжээ.
Цагаанхадны халдвар хамгааллын дэглэм сайжирч Ганц мод боомт дахь шинжилгээгээр богинын тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног эерэг тохиолдол илрээгүй байна. Тиймээс энэ сарын 25-аас уртын тээвэр, 31-ээс задгай тээврийг явуулж эхлүүлнэ гэсэн шийдэлдээ хүрч байгаа ажээ.
Маргаашнаас эхэлж уртын тээврийг эхлүүлэхээр болж байна.