| | USD/MNT 0₮

ХАМТРАН АМЬДРАГЧ ЗАЛУУДАА 80 САЯЫН ХОЁР ӨРӨӨ БАЙР, МАШИНАА ЗАЛИЛУУЛЖЭЭ

Сүүлийн жилүүдэд бусдыг залилах гэмт хэрэг өсч байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн билээ. Залилангийн гэмт хэрэг олон төрөлтэй бөгөөд орон байр, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилангийн хэрэг ч газар авсан байна.

Тухайлбал, Мөрдөн байцаах албанд хохирогчоор мэдүүлэг өгч байгаа 50 гаруй насны эмэгтэй өөрөөсөө олон насаар дүү хамтран амьдарч байсан залуудаа эд хөрөнгөө алдсан залилуулсан хэмээн цагдаагийн байгууллагад ханджээ.

Тодруулбал, өнгөрсөн 2017 оноос хойш хамтран амьдарсан казах залууд 80 саяын хоёр өрөө байр болон өөрийн мөнгөөрөө авсан приүс 20 маркийн машинаа алдсан байна.

Хохирогч эмэгтэйн хувьд гадаадад олон жил амьдарсан, бизнес эрхэлдэг, хууль эрхзүйн чиглэлээр сургууль төгссөн юм байна.

Харин хамаг эд хөрөнгийг нь өөрийнхөө нэр дээр нотариатоор баталгаажуулж аваад зугтаасан залууд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Иймэрхүү замаар мөнгөө болон эд зүйлсээ алдсан хохирогчид болон эд зүйлээ алдахаас урьдчилан сэргийлэх зорилготой, банкуудын холбоо болон цагдаагийн байгууллагаас “Ятгах тусам нягтал” гэсэн арга хэмжээг орон даяар өрнүүлж байна.

ШУУД ҮЗЭХ:

 

Хамтран амьдрагч залуудаа 80 саяын хоёр өрөө болон өөрийнхөө мөнгөөр авч өгсөн машинаа залилуулжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.