| | USD/MNT 0₮
Иргэд ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө өөрөө бүрэн хариуцахаар болжээ. Энэ талаарх Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн мэдэгдэлд “Монгол Улсын Засгийн газрын 410 дугаар тогтоолын дагуу 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250 кВт.ц хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.ц хүртэл төлбөрийг төрөөс хариуцаж байсан.
Энэ тогтоолын хэрэгжилтийн хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан 2022 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах болсныг мэдээлж байна” гэжээ.